Э.Хулан: Дүүргийн намын хороо эмэгтэйчүүдээ маш сайн дэмждэг
/Сонгинохайрхан дүүргийн Социал демократ эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч/
-Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дэргэдэх Социал демократ эмэгтэйчүүдийн холбоо хийж, хэрэгжүүлсэн ажлаараа үргэлж манлайлдаг. Тэгвэл уг холбоог Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Э.Хулан 2013 оноос хойш тэргүүлэн ажиллаж байгаа юм. Дүүрэгтээ хоёр ч удаа төлөөлөгчөөр сонгогдсон тэрбээр Сонгинохайрхан дүүргийн Социал демократ эмэгтэйчүүдийн холбоо нь эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд хүргэхийн тулд анхан шатнаас системтэйгээр бэлтгэж ахмад, дунд, залуу үеийн холбоосыг бэхжүүлж ажилладгаараа онцлогтой. Биднийг дүүргийн намын хорооноос маш сайн дэмждэг. Тиймдээ ч 2016, 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 2016 онд 14 эмэгтэй, 2020 онд 15 эмэгтэй нэр дэвшиж бүгд ялалт байгуулсан. Мөн дүүргийн анхан шатанд 2016 онд 10 эмэгтэй, 2020 онд 21 эмэгтэй Засаг даргаар ажиллаж байна. Тиймдээ ч “Жендэрийн мэдрэмжтэй намын хороо”-гоор шалгарсан болов уу” хэмээн ярилаа. Сонгинохайрхан дүүргийн СДЭХ өдгөө 10 мянга орчим гишүүнтэй бөгөөд эмэгтэйчүүд нь шийдвэр гаргах түвшинд манлайлж оролцдогийг онцолж байгаа юм. СДЭХ өнгөрсөн хугацаанд эмэгтэйчүүдийг алдаршуулах, тэднийг дэмжих, нийгмийн асуудлыг шийдвэрлэх хэд хэдэн томоохон ажил зохион байгуулжээ. Тухайлбал, жил бүр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Орчлонгийн сайхан ээж” хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулж, 10 дахь хавартайгаа золгосон байна. Уг арга хэмжээнд дүүргийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж яваа эмэгтэйчүүдийг СДЭХ-ноос хүлээн авч өргөмжлөл, гарын бэлэг гардуулдаг уламжлалтай юм. Үүнээс гадна тус байгууллагаас дүүргийн амьжиргааны түвшнээс доогуур орлоготой, ам бүл олонтой, олон хүүхэд төрүүлэн өсгөж байгаа өрх толгойлсон орон гэргүй эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгойлон анхаарал хандуулж, олон талт ажил зохион байгуулсаар иржээ. 2015 оноос хойш хэрэгжүүлсэн энэхүү арга хэмжээгээр иргэдийг гэр оронтой болгох, эрүүл мэндийн эмчилгээ сувилгаа шаардлагатай айл өрхөд тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн байна. Тэд өнгөрсөн онд “Эмэгтэйчүүд нийгмийг өөрчилнө”, “Иргэдээ сонсъё”, “Эмэгтэйчүүдийн оролцоо нийгэмд” зэрэг уулзалт, хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулахын сацуу эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэн гишүүд дэмжигчдийнхээ санал хүсэлтэд тулгуурлан тэднийг чадавхжуулах сургалт явуулжээ. Уг холбооны гардан хийсэн өөр нэг онцлох ажил нь “Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв” юм. Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооноос гаргасан мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын дэргэдэх “Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв”-ийг одоогоос зургаан жилийн өмнө анх байгуулжээ. Энэхүү төвийг байгуулснаар дүүргийнхээ эмэгтэйчүүдийг хөдөлмөр эрхлэх боломжоор хангахын сацуу өрхийн амьжиргааг дээшлүүлсэн томоохон ажлуудын нэг болсон байна. Тус төв өдгөө 1200 гишүүнтэй болж, 680 орчим иргэнийг гар урлал, эсгий урлал, арьсан урлал зэрэг сургалтад хамруулснаас гадна 94 хүнийг ажлын байраар хангасан байх юм. Уг төвөөр дамжуулан эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж олон эмэгтэйчүүдийн жижиг, дунд бизнес эрхлэх санаачилгыг дэмжин, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл явуулж, бүтээгдэхүүнээ гадаад, дотоодын зах зээлд гаргаж эхэлсэн аж. “Эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдийн хөгжлийн төв”-ийг байгуулснаар Сонгинохайрхан дүүрэг жендэрийн тэгш байдлыг ханган эдгээр хөгжлийн төвийг байгуулсан анхны дүүрэг болсон юм. “Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв”-д монгол гутал, эсгий урлал, зүүх ороох, зүүмэл урлал, арьсан эдлэл, гоо сайхан, оёдол, дизайны сургалт тогтмон зохион байгуулдаг юм байна.
Л.Долгор: Гишүүдийн ёс зүй, эв нэгдэл хамгийн чухал
/Сонгинохайрхан дүүргийн МАН-ынХяналтын хорооны дарга/
СХД-ийн МАН-ын хорооны Хяналтын хороог 2022 оны VIII хурлаар дүрмийн дагуу есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байдаг. Дүүргийн 43 хороо тус бүрд намын хяналтын хэсэг ажилладаг. Нийт 227 гишүүн намын дотоод хяналтын, эрх үүргийг гүйцэтгэж байна. Хяналтын хороо намын гишүүдийг арга зүйн удирдлагаар хангах, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр нэлээд дорвитой ажил хийсээр ирлээ. 2022 онын “Ёс зүй, сахилга хариуцлагын жил” болгон зарласан. Энэ хүрээнд дүүргийн хяналтын хороо 43 хорооны салбар бүр дээр ажиллаж, нам хорооны Бага хурлын гишүүнээр сонгогдсон 159 хүний сонгуульт ажил, татвар хураалтын биелэлт, “Монголын үнэн” сонины захиалга, эв нэгдэл, дүрмийн хэрэгжилт зэргийн дор бүр нь шалгаж, арга зүйн удирдлагаар хангаж ажилласан юм. Өнгөрсөн онд намын гишүүдийн ёс зүйд анхаарал хандуулсан. Тэгвэл 2023 онд гишүүддээ хүрч ажиллах, тэднийг эв нэгдлийг илүү сайжруулахаар төлөвлөсөн. Ер нь хүндээ, гишүүддээ хүрч ажиллаж байгаагийн үр дүнгээр шилдгээр шалгарсан болов уу. Хяналтын хэсэгт ажиллаж буй 227 гишүүний 70 гаруй хувь нь эмэгтэй. Эмэгтэйчүүдийн оролцоо нэлээд өндөр. Яагаад гэвэл эмэгтэйчүүд ёс зүйн алдаа зөрчил гаргах нь бага, хариуцлагатай, дэг журамтай учраас олонх нь эмэгтэй гишүүн байгаа юм. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойгоор зөвхөн манай дүүргийн МАН-ын Хяналтын хорооноос 40 гаруй гишүүн төрийн дээд одон медалиар шагнуулсан байдаг. Төр засагтаа хийсэн бүтээснээ үнэлүүлнэ гэдэг сайхан шүү дээ. Манай хяналтын хороо гишүүн бүртэй тулж, нэг бүрчлэн уулзаж ажилласныг үнэн зөвөөр дүгнэж шилдгээр шалгаруулсанд баяртай байна. Манай хороонд жилд 10 гаруй өргөдөл, санал, гомдол, хүсэлт ирдэг. Бид 30 хоногийн дотор тухайн өргөдөл, санал гомдолд хариу өгч байна. Есөн дүүргийн МАН-ын Хяналтын хорооноос цорын ганц эмэгтэй дарга нь би юм. Асуудлыг шийдвэрлэхийн тулд дүүргийнхээ намын хорооны удирдлагууд, дэргэдэх төрийн бус байгууллагуудтай санал солилцдог. Тэдний дэмжлэг, хамтын ажиллагааны хүчээр бид ажлаа улам сайжруулаад явж байна. Ялангуяа СДЭХ болон ахмадын холбоог онцолж болно. Мерит зарчмыг хамгийн сайхан баримталдаг намын хороо шүү дээ. СХД-ийн МАН-ын 43 хорооны 21 нь эмэгтэй даргатай. Хяналтын хэсгийн тухайд эмэгтэйчүүд голлодог. Нэг зүйлийг онцолж хэлэхэд Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооноос төрийн өндөр албан тушаалд томилогдсон гишүүд, төлөөлөгч, сайд, дарга, гишүүдээс ёс зүй, сахилга хариуцлагын доголдол, зөрчил гаргасан нэг ч гишүүн байхгүй. Энэ нь манай намын хорооны гишүүд хэр хариуцлагатай, сахилга баттай, ёс зүйтэй вэ гэдгийг харуулж байгаа юм. Хяналтын хороо ч үүнд онцгой анхаарал хандуулж ажилладаг. Бидний хийсэн ажлын үр дүн, гишүүдийн ёс зүйн байдал манай Хяналтын хороог нийслэлийн намын хорооны шилдгээр шалгарах гол үзүүлэлт болсон болов уу.
Н.Мөнх-Оргил: Бид залуучуудаа чадавхжуулж, хөгжүүлэхэд анхаарч ажилладаг
/Сонгинохайрхан дүүргийн Социал демократ Монголын залуучуудын холбооны тэргүүн/
-Бид өнгөрсөн хугацаанд залуучуудаа чадавхжуулах, тэднийг хөгжүүлэх тал дээр гол анхаарлаа хандуулж ажиллалаа. Энэ хүрээнд олон сургалт зохион байгуулж, залуучуудаа хамруулсан. Манай холбоо есөн дүүрэг, 21 аймгийн салбар зөвлөлөөс хамгийн олон гишүүнчлэлтэй гэхэд болно. Нийт 2150 гишүүнтэй. Манай холбоо залуучуудын дунд 4-5 төрлийн сургалт явууллаа, хэд хэдэн сайн үйлсийн аян зохион байгууллаа. Мөн сарын өмнө “Инээмсэглэлээр угтаж-инээмсэглэлээр үдье” сэдвийн дор 3000 хүнийг хамруулсан маш том арга хэмжээг дүүргийнхээ МАН-ын хороотой хамтран зохион байгуулсан. Өөр нэг ажил нь Социал демократ Монголын залуучуудын холбоотойгоо хамтраад Баруунсалааны Бумбатын рашааны орчимд 2500 мод суулгасан. Хэдхэн хоногийн өмнө “Моддоо усалъя” аяны хүрээнд цэнэг усалгаа хийлээ. Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийсэн томоохон ажил юм. Залуу хүн гээд эрүүл мэндийг нь орхиж болохгүй. Идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих үүднээс залуучуудаа спортлог байлгахыг эрмэлзэж байна. Энэ хүрээнд спорт өдөрлөг зохион байгуулахын сацуу холбооныхоо гишүүн 2150 залуугийнхаа заалны асуудлыг шийдэж өглөө. Залуучууд маань намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Дүүргийн намын хорооноос ч залуудын байгууллагаа маш сайн дэмжиж байна. Ер нь Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хороонд мерит зарчим жинхэнэ утгаараа хэрэгжиж байгаа юм. Анхан шатны байгууллагаас идэвхтэй явсан залуучуудаа удирдлагууд маш сайн дэмжиж ажилладаг. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, манай дүүргийн МАН-ын хороо жендэрийн мэдрэмж маш өндөр. Тэр утгаараа “Жендэрийн мэдрэмжтэй намын хороо”-гоор шалгарсан шүү дээ. Намын бүхий л шатны байгууллагад энэ асуудлыг хөнддөг. Тухайлбал, манай холбооны 21 тэргүүлэгчийн 30 хувь нь эмэгтэй гишүүн. Үүнээс гадна нийт гишүүдийн 49 хувь эмэгтэй, 51 нь хувь эрэгтэй байна. Ер нь эмэгтэйчүүдийн оролцоо маш өндөр. Жендэрийн харьцаа бараг тэгш гэсэн үг биз. 18-25 насныхан 65 хувийг эзэлдэг бол 25-30 насныхан 21, 30-35 насны залуус 14 хувийг эзэлдэг. Долоо хоногийн өмнө 43 хорооны залуучуудын байгууллагуудаараа тойрч уулзалт хийж, санал хүсэлтийг нь сонслоо. Социал демократ үзэл баримтлалын талаар ойлголт өгч, сургалт зохион байгуулсан. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр амьжиргааны түвшнээс доогуур өрхийн 1000 хүүхдийг баярлуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлаа хангаж байна.
Сонгинохайрхан дүүргийн Социал демократ Монголын залуучуудын холбоог 1997 оны дөрөвдүгээр сард тухайн үеийн МАХН-ын залуу гишүүд дэмжигчдийн III чуулганаас МАН-ын дэргэдэх бүтцийн үндсэн дөрвөн байгууллагын нэг болгон байгуулжээ. Анхны даргаар нь Ц.Энхжаргал ажилласан бөгөөд өдгөө хүрээгээ улам тэлж ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, төв холбоотойгоо нас чацуу гэсэн үг. Тус холбоо нь 2015, 2016 онд хийсэн ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлан хоёр жил дараалан НАМЗХ-ны шилдэг салбар хороогоор шалгарч байжээ.
Г.Зэстбалжир: Төр, засгийн хэрэгжүүлж буй ажлыг ахмад гишүүд, дэмжигчдэдээ ухуулах нь бидний үндсэн ажил
/Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны Ахмадын холбооны дарга/
-Сонгинохайрхан дүүрэг маань 43 хороотой шүү дээ. Хороо бүрд МАН-ын ахмадын холбоо бий. Өнгөрсөн хугацаанд холбоодынхоо ажлыг идэвхжүүлэхэд гол анхаарлаа хандуулж ирлээ. Газар нутаг томтой, олон хороотой учраас бүгдийг нь дөрвөн бүсэд хувааж байгаа юм. Сар бүр идэвхтэн гишүүд болон тэргүүлэгчид хуралдаж, хийсэн болон хийх ажлаа танилцуулж, төлөвлөж ярилцана. Мэдээж намын гол үндэс болсон гишүүддээ анхаарал хандуулдаг. Тэднийг идэвхжүүлэхийн тулд олон талт арга хэмжээ зохион байгуулсаар байна. Энэ бүхнийг дүүргийн намын хороо маш сайн дэмждэг. Ахмадуудаа агаар салхинд гаргах, эрүүл мэндэд анхаарах, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах зэргийг намын хорооны дэмжлэгтэйгээр зохион байгуулсаар ирлээ. Гишүүдийг идэвхжүүлэх иймэрхүү арга хэмжээ үр дүнгээ өгсөн. Сонгинохайрхан дүүрэгт МАН үнэмлэхүй ялалт байгуулахад манай ахмадуудын хичээл зүтгэл их юм. Манай идэвхтэн сонгуультнууд, дэмжигчдийн нөлөөллөөр том ялалт байгуулсан гэхэд болно. Тэр үүднээс тэднийг идэвхжүүлж, урамшуулах нь зүйн хэрэг. Тиймээс дүүргийнхээ МАН-ын хороонд тодорхой хэмжээнд өөрсдийнхөө орон зайг эзэлж байгааг хэлэх нь зөв болов уу. Манай холбооны идэвхтэн, зүтгэлтнүүд намаас хэрэгжүүлж буй арга хэмжээнд ахмадууддаа хүргэх, гишүүд, дэмжигчдээрээ дамжуулан дүүргийнхээ нийт ахмадуудад хүргэж ажиллахыг эрхэм болгодог. Холбооныхоо 6200 гаруй гишүүн бүрд хүрч ажиллах, тэдний санаа бодлыг сонсож, удирдлагуудад уламжлахыг хичээж байна. Бидний хичээл зүтгэл талаар өнгөрсөн тохиолдол бараг үгүй. Намын хорооны удирдлагууд бидэнд ташуур өгч, урам зориг хайрладаг гэдгийг дурдахгүй өнгөрч болохгүй биз. Бид намын л нэг хэсэг учраас үргэлж уялдаа холбоотой ажиллаж, удирдлагуудаас дэмжлэг авсаар ирсэн. Тэд ч маш сайн дэмжиж байна. Манай нам дүүргийн бүх шатны сонгуульд ялсан учраас төр, засгаас хийж, хэрэгжүүлж буй ажлыг ахмадуудад хүргэх нь чухал юм. Энэ бол намын л ажлын нэг хэсэг. Манай нам СХД-т үнэмлэхүй ялалт байгуулсан учраас гол онцлог нь энэ байдаг.
Намын ахмадуудын байгууллагын идэвхтэн сонгуультнууд, гишүүд, дэмжигчид ямар үүрэгтэй вэ гэдгээ ухамсарлаж ажилласны дүнд шилдгээр шалгарсан байх гэж бодож, нийт гишүүд дэмжигчдэдээ талархал илэрхийлье. Дүүргийн МАН-ын хорооны дэргэдэх Ахмадын холбоо есөн тэргүүлэгч. хяналтын албаны гурван хүнтэй, мөн 43 хорооны МАН-ын хорооны дэргэдэх салбар холбоотой. Жил бүр МАН-ын ой, Эх орончдын өдөрт зориулж МАН-ын түүхэн замналыг сурталчлах, эх орончдыг дурсан хүндэтгэх зорилгоор дүүргийн Ахмад шатарчдын аварга шалгаруулах тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг аж.
Б.Хуягбаатар: Эв нэгдэл, ойлголцол бол бидний амжилтын үндэс
М.ӨНӨРЖАРГАЛ
Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга, дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Б.Хуягбаатартай ярилцлаа.
-Нийслэлийн МАН-ын 98 жилийн ойн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хороо нийслэлийн хэмжээнд олон үзүүлэлтээр “Шилдэг”-ээр шалгарлаа. Анх удаа “Жендэрийн мэдрэмжтэй намын хороо”-г шалгаруулсан нь танай дүүрэг боллоо. Туршлага болгох үүднээс боловсон хүчний бодлогоо хуваалцана уу?
-Юуны өмнө “Монголын үнэн” сонины үнэнч уншигчид болон МАН-ын нийт гишүүд, дэмжигчдэдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Миний хувьд Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дэд даргаар 2017 оноос хойш ажиллаж байна. Дүүргийн МАН-ын хороог удирдан ажиллаж байсан үе үеийн удирдлагууд тухайн цаг үеийнхээ нөхцөл байдал, өнгө аясад тохируулан боловсон хүчний бодлогоо боловсруулан төлөвлөж ирсэн. Нийгмийн тэгш боломжийг бий болгосон, жендэрийн мэдрэмжтэй байхыг энэ цаг үе шаардаж байна. Тийм ч учраас бид бүхэн оролцоог хангах талд хүний эрхийг дээдэлж, жендэрийн мэдрэмжтэй байхыг зорилго болгон ажиллаж байна. Үүний тод жишээ нь Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, хороодын Засаг дарга нар болон нийт төрийн албан хаагчдын 35-аас дээш хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Цаашид ч улс төрийн болон төрийн албанд томилогдон ажиллах боловсон хүчнүүддээ энэ үзэл баримтлалыг үргэлжлүүлнэ. Бидний онцлог бол улс төрийн төдийгүй төрийн албанд томилогдон ажиллах хүний нөөцийн бодлогоо шатлан дэвшүүлэх зармыг баримтлан ажилладаг. Жишээлбэл, бид хорооны Засаг даргыг томилохдоо анхан шатны нэгжид мэргэжилтэн, нийгмийн ажилтан, зохион байгуулагчаар ажиллаж байсан хүмүүсийг дэвшүүлэн ажиллуулдаг.
Хорооны хэсгийн ахлагч байсан бол намын үүрийн дарга, тэргүүлэгч болгож улс төрийн ажилд чадавхжуулдаг. Манай дүүргийн төрийн болон улс төрийн албан тушаалтнууд бүгд л анхан шатанд бэлтгэгдэж, чадавхжсан хүмүүс байдаг гэж ойлгож болно. Бид ингэж боловсон хүчний бодлогоо боловсруулахаас гадна хувь хүний хөгжих, сурч боловсрох талд мөн анхаарч ажилладаг. Бидний баримталдаг энэ зарчим нь МАН-ын “Шилдгийн шилдэг намын хороо, “Нийслэлийн МАН-ын шилдгийн шилдэг намын хороо” болон шилдэг номинацид шалгарах гол үндэслэл болсон гэж ойлгож болно. Үүний зэрэгцээ ойлголцол, эв нэгдэл бол бидний амжилтын гол цөм нь байлаа.
-Сонгинохайрхан дүүрэг сүүлийн хоёр ч удаагийн сонгуульд бүрэн ялалт байгуулсан. Энэ утгаараа та бүхэнд оногдох үүрэг, хариуцлага өндөр байгаа болов уу. Мөрийн хөтөлбөрийн биелэлтэд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-2020 оны орон нутгийн сонгуульд Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хороо 11 бүлэг бүхий мөрийн хөтөлбөр боловсруулан оролцож, ялалт байгуулсан. Дүүргийн Засаг даргын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг дүүргийн ИТХ-аар батлахдаа МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртэй уялдуулж баталсан. Ингэхдээ хөрсний бохирдолгүй, иргэдэд амьдрах ээлтэй аюулгүй орчныг бий болгох, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, чанартай боловсролыг түгээх, зохистой ажлын байрыг нэмэгдүүлэх, хотын соёлтой иргэнийг төлөвшүүлэх, хүүхэд залуучууд, гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлэх бүрдүүлэх зэрэг 11 зүйл, заалт бүхий зорилтыг дэвшүүлснийхээ дагуу хэрэгжилтэд нь анхаарч ажиллаж байна. МАН-аас 2022 онд мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгах ажлын хүрээнд манай намын хороо сайн үнэлгээ авсан. Товчхондоо, өнөөдрийн байдлаар МАН Сонгинохайрхан дүүрэгт дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлээд явж байна.
-Нийслэлийн намын хороодоо тэргүүлдэг, жишиг болсон гэдэг утгаар танаас асууя. Дүүргийн намын хороог тэргүүлж ажилладгийн хувьд ямар бодлого, зарчим баримтлан ажиллаж байна вэ?
-Дүүргийн маань иргэд сонгогчид бүх шатны сонгуульд бидэнд итгэл хүлээлгэж, багаар нь дэмжсэн. Тиймээс бид энэ итгэлийг зүтгэлээр хариулах учиртай. Энэ ч утгаараа бид шат шатанд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж ажиллахыг нэн тэргүүнд тавьдаг. Ажлын байрыг нэмэгдүүлэн, орлогынхоо бааз суурийг дүүрэг өөрөө бүрдүүлдэг болгохыг чухалчилж үзэж байна. Үүний дүнд иргэд маань дүүрэгтээ тав тухтай амьдрах учиртай гэж үзэж байгаа юм. Дүүргийн МАН-ын хорооны дэд даргаар ажилалж байгаагийн хувьд намын үндсэн бодлого шийдвэр, үзэл баримтлал, үнэт зүйлийг дээдэлж, шат шатанд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажиллах нь бидний үүрэг гэж үздэг.
Сонгинохайрхан дүүрэгт МАН сүүлийн хоёр ч удаагийн сонгуульд бүтэн ялалт байгуулсан. Тийм ч учраас бусад дүүрэгтэй харьцуулахад хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хувьд нийслэлийн есөн дүүргийн хамгийн эхэнд эрэмбэлэгддэг гэж ойлгож болно. Иргэд маань биднийг багаар нь дэмжсэний гол ач холбогдол энд оршиж байгаа юм. Засаглал тогтвортой байх нь хөгжил тасралтгүй үргэлжлэхийн үндэс.
М.Цэнд-Аюуш: Хүйсийн тэгш харьцаа бүх шатны намын байгууллагад заавал байх хэрэгтэй
Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, 41 дүгээр тойргийн төлөөлөгч М.Цэнд-Аюуштай ярилцлаа.
-Нийслэлийн МАН-ын хорооны 98 жилийн ой саяхан болж өнгөрлөө. Энэ үеэр анх удаа “Жендэрийн мэдрэмжтэй намын хороо”-г шалгаруулсан нь танай дүүрэг боллоо. Дүүргийн МАН-ын хорооны гал тогоог хариуцан ажилладгийн хувьд та энэ бүх амжилтаа хэрхэн дүгнэх вэ?
-Юуны өмнө “Монголын үнэн” сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. МАН үүсэн байгуулагдсан цагаас хойших 102 жилийн түүхэндээ анх удаа “Жендэрийн мэдрэмжтэй намын байгууллага” гэдэг номинац шалгаруулж эхэлсэн. Ингэснээр энэ шагналын анхны эзэн нь манай хамт олон болсондоо баяртай байна. Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны хамт олны хувьд баримталж явдаг гол зүйл бол “Ойлголц ойлголц бас дахин ойлголц” гэдэг зарчмыг эрхэмлэж явдаг. Бидний амжилт бүхний ард эв нэгдэл, ойлголцол байдаг учраас үр дүн нь үргэлж сайн гарна гэдэгт итгэлтэй байдаг, үүний маань нэг илрэл байлаа. Нийслэлийн МАН-ын түүхт 98 жилийн ойгоор бид улсын хэмжээнд ажил үйлсээрээ тэргүүлж, МАН-ын 102 жилийн түүхэн дэх анхны “Жендэрийн мэдрэмжтэй намын байгууллага”-аар шалгарлаа.
Мөн Л.Долгор даргатай дүүргийн Хяналтын хороо, “Шилдэг хяналтын байгууллага”-аар, ”Улсын тэргүүний хорооны Намын хороо”-гоор гуравдугаар хорооны намын байгууллага тус тус шалгарч, ажил үйлсээ үнэлүүлсэн. Энэ бол бидний хамтын амжилт гэдгийг тодотгож хэлмээр байна. Сонгинохайрхан дүүрэгт МАН бүх шатанд засаглаж байгаа учраас маш сайн уялдаа холбоотойгоор ажлаа явуулдаг. Шат шатанд ойлголцож ажиллаж байгаагийн илрэл нь бидний ажлын амжилт, үзүүлэлтээс харагдаж байгаа болов уу.
-“Жендэрийн мэдрэмжтэй намын хороо”-гоор шалгарсан нь та бүхний баримталж ажилладаг бодлогын үр дүн болов уу. Ер нь намын хорооны боловсон хүчний бодлого ямар түвшинд байна вэ?
-Улс төрийн нам, намын байгууллага гэдэг өөрөө хамтын удирдлагын нэгдэл. Тэр ч утгаараа хүйсийн тэгш харьцааг тэнцүү авч явах нь аль ч шатны намын байгууллагад заавал байх ёстой зарчим болов уу гэж боддог. Энэ ч утгаараа Сонгинохайрхан дүүргийн намын хорооны үе үеийн удирдлагууд энэ зарчмыг алдагдуулалгүй авч явж ирсэн. Мөн хүний нөөцийн тогтвортой байдал, залгамж халаа, мерит зарчмыг маш сайн бодож, хэрэгжүүлж ирсэн нь биднийг өнөөдрийн үр дүнд хүргэж байна гэж хүлээн авч байгаа. Ерөөсөө хүйсийн тэгш харьцаа бол зөвхөн намын байгууллагын авч явах үндсэн бодлого бус улс орны том бодлогод заавал тусах ёстой асуудал гэж би хувьдаа боддог. Энэ ч үүднээс МАН энэ онд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хүний эрхийг хамгаалан дээдлэх чиглэлд анхаарал хандуулан ажиллахаа зарласан. Энэ хүрээнд улс төрийн намуудаас анх удаагаа Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад баримтлах бодлогын бичиг баримтыг боловсруулсан. Намын энэхүү үндсэн том бодлогыг бид анхан шатанд авч явах, хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх учиртай. Тийм ч учраас боловсон хүчний бодлогодоо хүйсийн эрх тэгш байдлыг заавал хадгалахыг эрмэлздэг. Нийгмийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш оролцох нөхцөл бүрдүүлэхэд улс төрийн нам, намын хороод манлайлал үзүүлж ажиллах нь зүйтэй болов уу.
-Залуу, эмэгтэй улстөрчийн хувьд иргэд сонгогчидтой харилцах, намын бодлого, шийдвэрийг таниулан сурталчлах ажлыг хэрхэн зохион байгуулж ажилладаг вэ?
-Дүүргийн намын хорооны гал тогоо барьж ажиллаж байгаа эмэгтэй хүний хувьд хамгийн нэгдүгээрт эв эеийг хичээж, хүний эрхийн мэдрэмжтэй ажиллахыг хичээдэг. Бид шат шатандаа олонх болж сонгогдсон том намын хувьд Засгийн газрын хэрэгжүүлж байгаа ажлууд болон МАН-ын Удирдах зөвлөл, нийслэл, дүүргийн МАН-ын хорооноос санаачлан хийж, хэрэгжүүлж байгаа олон талт ажил болон шат шатанд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллахын төлөө энэ дүүрэгт ажиллаж байгаа бүх шатны улс төрийн албан тушаалтнууд болон намын 16 мянган гишүүнээрээ дамжуулан иргэд олон нийтэд хүрч ажиллахыг хичээдэг. Миний хувьд МАН-тай ажил, амьдралаа холбоод 13 жил болж байна. Энэ хугацаанд Д.Баярсайхан, Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарын гурван даргатайгаа намын хорооны Улс төрийн ажилтнаас авахуулаад дэд дарга болтлоо дэвшин ажиллаж байна. Намын хорооны маань үе үеийн удирдлагууд боловсон хүчнээ хэрхэн бэлддэг, тэднийг хэрхэн чадавхжуулж, дэмждэг, мерит зарчим хэрхэн баримталдгийг харуулах бодит жишээ нь би өөрөө юм. МАН-ын жирийн дэмжигч гишүүнээс авахуулаад намын хорооны үйл ажиллагааны бүх түвшинд ажиллаад үзчихсэн учраас ажлын уялдаа холбоог хангах тухайд асуудал гараад байдаггүй. Бүх шатанд эв нэгдлийг эрхэмлэн ажилласны үр дүнд Сонгинохайрхан дүүрэгт бүтэн засаглаж байна. Цаашид ч энэ амжилтаа хадгалж, үлгэр жишээ болж ажиллахыг хичээдэг дээ.
-Сонгинохайрхан бол олон хүн амтай, онцлогтой дүүрэг. Үүнийгээ дагаад тулгамдсан олон асуудалтай хэдий ч МАН шат шатанд эрх барьж байна. Энэ нь мэдээж үр дүнтэй холбоотой болов уу?
-Бид энэ дүүрэгт иргэдийн дэмжлэгийг авч, олонх болон ажиллаж байгаа намын хувьд МАН-ын шат шатны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд гол анхаарлаа хандуулан ажилладаг. Энэ тухайд Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, дүүргийн болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчидтэйгөө маш ойрхон ажилладаг. Үүний зэрэгцээ сонгогдсон тойргийн иргэдтэй уулзалт хийх, санаа бодлыг сонсох, тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэх тал дээр дүүргийн намын хорооноос чиглэл өгч, анхаарч ажилладаг. Сонгинохайрхан дүүргийн хувьд Монгол Улсын нийт иргэдийн 10 хувь, нийслэл хотын хүн амын 30 орчим хувь нь оршин суудаг том дүүрэг.
Үүнийгээ дагаад шийдвэрлэх шаардлагатай асуудал ихтэй. Гэхдээ бид бүгд шат шатанд багаараа сонгогдон ажиллаж байгаагийн хувьд тулгамдсан олон асуудлыг дэс дараалалтайгаар шийдвэрлэн ажиллаж байна. Тухайлбал, сүүлийн жилүүдэд Сонгинохайрхан дүүрэгт гурван том эмнэлэг, 11 сургууль, 37 цэцэрлэг, гэр хорооллын дундах 66.4 км хатуу хучилттай авто зам зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №018/24549/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна