Германы СДН Азийн улс төрийн намуудаас анх удаа МАН-тай санамж бичиг байгуулав


МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн урилгаар ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Германы Социал демократ намын дарга Ларс Клингбайл манай улсад энэ сарын 8-11-ний хооронд айлчлал хийлээ. Монгол Улсад анх удаа айлчлан ирж буй түүнийг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд МАН-ын Нарийн бичгийн дарга А.Ариунзаяа, МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга М.Цэлмүүн, Фридрих-Эбертийн сангийн суурин төлөөлөгч Бенедикт Ивановс нар угтан авсан юм. 


Айлчлалын хүрээнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай уулзаж, хоёр намын хамтын ажиллагаа, социал демократ үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэх тухай асууд­лыг хөндлөө. Мөн төрийн албан хаагчдыг баруун Европын орнуудад мэргэжлийн сургалтад хамруулах талд хамтран ажиллах тухай ярилцав. Үүний дараа ноён Ларс Клингбайл тэргүүтэй төлөөлөгчдийг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзан Монгол Улсын “гуравдагч хөрш”, Европын холбооны гол түнш ХБНГУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгч буйгаа дуулгахын зэрэгцээ хоёр орны харилцаа ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс, чөлөөт зах зээлийн эдийн засаг зэрэг тулгуурлан нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт хөгжиж ирсэн гэдгийг тодотголоо. 

Тэрбээр “УИХ-аас ардчиллыг бэхжүүлэх, парламентат ёсыг төлөвшүүлэх эрх зүйн шинэчлэлийг эхлүүлсэн. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг баталсан. Уг өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүлэхэд УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, Сонгуулийн тухай зэрэг олон хуульд өөрчлөлт орох шаардлагатай. Иймд хууль тогтоох байгууллагын тамгын газар хоорондын туршлага солилцох уулзалт, сургалт, хэлэл­цүүл­гийг тогтмолжуулах нь чухал. Энэ удаагийн айлчлал хоёр улсын харилцаа, тэр дундаа парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд түлхэц болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн тодотгов. 

 

Ардчиллыг бэхжүүлэх, парламентын ид тод байдлыг хангахад хамтран ажиллана

 Монгол Улс ардчиллын замыг сонгож, байнгын ажиллагаатай пар­ламенттай болсон 1990 оноос эхлэн парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг эрчимтэй хөг­жүүлж иржээ. Цаашид эрчим хүч, аюулгүй байдал, шинжлэх ухаан, эдийн засгийн чиглэлээр харил­цаа, хамтын ажиллагааг эр­чим­жүүлэх өргөн боломж байгааг, ялан­гуяа залуучууд хоорондын харилцааг идэвхжүүлэх, парла­ментын ардчиллыг бэхжүүлэх, пар­ламентын ид тод байдлыг хангах, иргэд олон нийтийн саналыг авч шийдвэр гаргах үйл явцад тусгах зэрэг чиглэлд хамтран ажиллах боломж­той талаар санал солилцов.  

УИХ-ын дарга Г.Занданшатар ирэх есдүгээр сард парламентын ил тод байдлыг хангах, ардчиллыг бэх­жүүлэх, нээлттэй сонсгол зохион байгуулах зэрэг асуудлаар хамтарсан хэлэлцүүлэг, форумыг хийх санал гаргасныг ноён Ларс Клингбайл тэргүүтэй төлөөлөгчид дэмжиж буйгаа илэрхийлэв.


Төрийн албан хаагчдыг мэргэжлийн сургалтад хамруулах асуудлыг тусгажээ

Германы Социал демократ нам өмнө нь Азийн улс төрийн намуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байгаагүй бөгөөд анхных нь МАН болов. Тодруулбал, ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Германы Социал демократ намын дарга Ларс Клингбайл МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж, хоёр намын хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм. Санамж бичигт хоёр намын хамтын ажиллагаа, социал демократ үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэх, төрийн албан хаагчдыг баруун Европын орнуудад мэргэжлийн сургалтад хамруулах тухай асуудлыг тусгажээ. Дараа нь “Социал демократ үзэл баримтлал XXI зуунд Герман-Монголын нийтлэг чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэгт талууд оролцож, өөрсдийн байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ хоёр намын гишүүд, төлөөлөгчидтэй санал солилцсон юм.

Монгол-Герман хоёр орон “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаатай бөгөөд энэхүү харилцааг “Стратегийн түншлэл”-д хүргэхийг зорьж буйгаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн онд Холбооны бүгд найрамдах Герман улсад айлчлах үеэрээ тус улсын Канцлер Олаф Шольцд илэрхийлж байжээ. 

Монгол Улсад 1990-ээд оны эхэн үеэс эхэлсэн улс төр, эдийн засаг, нийгмийн ардчилсан өөрчлөлт, шилжилтийн үйл явцыг Фридрих-Эбертийн сан эхнээс нь тууштай дэмжиж, иргэдийн улс төрийн оролцоог дээшлүүлж, иргэний нийгмийн байгууллага, эмэгтэйчүүд болон залуучуудын оролцоог дэмжих чиглэлд анхаарч, ажиллаж иржээ. Монгол Улс Холбооны бүгд найрамдах Герман улсын хооронд дипломат харилцаа тогтсоосны 50 жилийн ой ирэх жил тохиох бөгөөд хагас зууны түүхэн харилцааны ойн өмнө хоёр намын дарга нар уулзаж хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан нь түүхэн үйл явдал болж буй. Германы Социал демократ нам 160 жилийн түүхтэй бол МАН 102 жилийн түүхтэй бөгөөд Монгол Улсын төдийгүй төв Азийн анхны улс төрийн хүчин юм. Зуун дамнасан түүх, үзэл баримтлалаараа тус хоёр намд ижил төстэй зүйл их аж.

 С.Аз 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №023/24554/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 10 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 12 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 12 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 13 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 13 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 13 цагийн өмнө
SDY Calling you... 13 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 13 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 13 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 13 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 14 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22