Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд болон Ажлын хэсгүүд хуралдана. Намын бүлгүүдийн хуралдаанаар энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төсөлд байр сууриа нэгтгэх юм. Харин Ажлын хэсгүүд холбогдох хуулийн төслүүдэд гаргасан горимын саналуудыг нэгтгэх асуудлыг хэлэлцнэ.
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
1 | Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан | 10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” | |
2 | Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан | 10.00 | “Их Эзэн Чингис хаан” | |
3 | Нийгмийн бодлогын байнгын хороо | Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 10.00 | “Их засаг” |
4 | Эдийн засгийн байнгын хороо | Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, эдгээр сангуудад байршиж байгаа мөнгөн хөрөнгийн төвлөрүүлэлт, зарцуулалт, эрсдэлээс хамгаалах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 10.00 | “Үндсэн хууль” |
5 | Хууль зүйн байнгын хороо | Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаагаас 2022.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газраас 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
6 | Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо | Боловсролын ерөнхий хуулийн төсөл, Сургуулын өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.00 | “Үндсэн хууль” |
7 | Нийгмийн бодлогын байнгын хороо | Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 14.00 | “Их засаг” |
8 | Нийгмийн бодлогын байнгын хороо | Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 16.00 | “Их засаг” |
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна