О.Оюунчимэг: Долдугаар сарын эхээр орсон бороог гамшигт үзэгдэл гэж үзнэ


Долоодугаар сард нийслэлд болон бусад нутгаар унасан хур тунадасны хэмжээ, ирэх сарын цаг агаарын төлөвийн талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэгээс тодрууллаа.

-Долдугаар сарын эхээр Улаанбаатар хотод үргэлжилсэн бороо орж, нөхцөл байдал хүндэрсэн. Энэ үеэр хэр хэмжээний хур тунадас унасан бэ?

-Энэ сарын эхээр буюу 1-5-ны өдрүүдэд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 50-151 мм бороо 20-32 цаг үргэлжлэн орсон. Тухайлбал, Төв аймгийн Батсүмбэрт 151 мм, Борнуур, Баянчандманьд 130 мм, Улаанбаатар хот орчимд 28.0-49.2 мм буюу их хэмжээний хур тунадас унасан байна.  Энэ борооны улмаас Хэнтийн нуруунаас усжих Хүдэр, Хараа, Ерөө, Тэрэлж, Туул, Сөгнөгөр, Шарын гол, Сэлбэ, Улиастай, Шивэрт, Балж, Онон, Хэрлэн зэрэг голын усны түвшин хоногт дунджаар 10-95 см нэмэгдэж, долоодугаар сарын 5-ны өдөр үерийн болон үерийн аюултай түвшинг давсан учир нийслэлийн зарим байршилд хүндрэлтэй нөхцөл үүссэн.

-Сүүлийн жилүүдэд ороогүй их хэмжээний бороо орсон гэж зарим мэргэжилтэн хэлсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Монгол Улс далайгаас хол, эх газрын эрс тэс уур амьсгалтай орон. Тэгэхээр жилд орох хур тунадасны хэмжээ бага. Хамгийн их тунадас долоодугаар сард унадаг. Энэ сард орсон хур тунадасны хэмжээ олон жилийн дунджаас хоёр дахин их байна. Ер нь 12 цагийн хугацаанд 50 мм-ээс дээш хэмжээтэй бороо орсон тохиолдолд гамшигт үзэгдэл гэж үздэг. Хэнтийн нуруунд хамгийн ойрхон Төв аймгийн Батсүмбэр суманд байдаг цаг уурын станцаас ирсэн мэдээллээр долоодугаар сарын 4-ний өдрийн байдлаар сүүлийн 12 цагт орсон тунадасны нийлбэр 53 мм байсан. Тэгэхээр үүнийг гамшигт үзэгдэл гэж хэлж болно.

-Өнгөрсөн ням гарагт орсон аадар борооны үеэр хэр хэмжээний хур тунадас унасан бэ?

-Долоодугаар сарын эхээр болсон үерийн нөхцөл байдал бол Хэнтийн ууланд орсон борооны улмаас гурван газар үер болсон. Өнгөрсөн ням гарагт орсон борооны тухайд Улаанбаатарт хүчтэй конвекц өгч, 3-4 цагийн хугацаанд 25-86 мм тунадас орсон. Тухайлбал, Нисэх орчимд 25 мм, 1 дүгээр хороололд 26 мм, Хан-Уул дүүрэгт 86 мм хур бороо орсон. Ер нь аадар бороо нэг цагийн хугацаанд 30 мм хэмжээтэй орвол цаг агаарын гамшигт үзэгдэл гэж үздэг. Тэгэхээр энэ бол аадар борооны аюулт үзэгдэл юм.

-Цаашид хэр хэмжээний бороо орох вэ?

-Өнөөдрөөс нутгийн баруун хэсгээр, цаашлаад наймдугаар сарын 1-н хүртэл нутгийн ихэнх хэсгээр нэлээд халах төлөвтэй байна. Ер нь ирэх сард нутгийнхаа баруун хагаст олон жилийн дунджаас бага, нутгийн зүүн өмнөд, зүүн хэсгээр олон жилийн дунджаас арай ахиу, төв хэсгээр дундаж хэмжээний хур тунадас унах төлөвтэй байна.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаа… 23 цагийн өмнө
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжү… 23 цагийн өмнө
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниула… Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо Өчигдөр
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх … Өчигдөр
Фото сурвалжилга: Будапешт хотын Маргарет арал дээр зохион байгуулж бу… Өчигдөр
Энэтхэг, Пакистан харилцан буулт хийхгүй гэв Өчигдөр
Ялалтын баярт 29 улсын төр, засгийн тэргүүн оролцов Өчигдөр
Хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно Өчигдөр
​ Монголын сэтгүүл зүй нэвтэрхий тольтой боллоо Өчигдөр
Б.Солонготуяа: Хил дээрээс зөвхөн монголчуудыг буцаадаггүй Өчигдөр
Ази, Европыг холбосон алтан коридор Өчигдөр
“Хасын Хүлэгүүд” хэсгээ тэргүүлж байна Өчигдөр
Чөлөөтийн тамирчдыг Улаанбаатарын олон улсын нээлттэй тэмцээн хүлээж б… Өчигдөр
В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулан, ил тод болг… Өчигдөр
М.Мандхай: Хүнсний аюулгүй байдалд бие даасан агентлаг хяналт тавьдаг … Өчигдөр
Эх орон -Эх дуудаж байна Өчигдөр
​ Мөнгөн тэмдэгтийн зохистой хэрэглээг хэвшүүлье Өчигдөр
Мөнгөн тэмдэгтийн аппликэйшныг хэрэглээнд шинээр нэвтрүүллээ Өчигдөр
Төгрөгийн тухай зарим тоо Өчигдөр