Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх Япон улсын туршлагыг судаллаа


Онцгой байдлын ерөнхий газраас Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх” II шатны төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд ОБЕГ-ын  Ажиллагааны удирдлагын тасгийн дарга, хурандаа Ж.Дамдинсүрэнгээр ахлуулсан төлөөлөгчид Япон Улсад энэ сарын 17-27-ны өдрүүдэд сургалтад хамрагдан, туршлага судаллаа.

Барилга хот байгуулалтын яам, Сангийн яам, ОБЕГ, Нийслэлийн боловсролын газар, Монголын барилгын инженерүүдийн холбооны холбогдох 8 ажилтан, алба хаагч тус улсын Итабаши дүүргийн Гамшгаас хамгаалах төвийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Мөн Япон Улсын газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг хангахад чиглэсэн бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл авч, орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө, засаг захиргаанаас зохион байгуулж байгаа сургуулийн барилгын хүчитгэл, дүүргийн захиргааны барилга болон тус дүүргийн дунд сургуулийн хүчитгэлийн үйл явцтай газар дээр нь танилцаж, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх туршлага судаллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаа… 23 цагийн өмнө
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжү… 23 цагийн өмнө
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниула… Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо Өчигдөр
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх … Өчигдөр
Фото сурвалжилга: Будапешт хотын Маргарет арал дээр зохион байгуулж бу… Өчигдөр
Энэтхэг, Пакистан харилцан буулт хийхгүй гэв Өчигдөр
Ялалтын баярт 29 улсын төр, засгийн тэргүүн оролцов Өчигдөр
Хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно Өчигдөр
​ Монголын сэтгүүл зүй нэвтэрхий тольтой боллоо Өчигдөр
Б.Солонготуяа: Хил дээрээс зөвхөн монголчуудыг буцаадаггүй Өчигдөр
Ази, Европыг холбосон алтан коридор Өчигдөр
“Хасын Хүлэгүүд” хэсгээ тэргүүлж байна Өчигдөр
Чөлөөтийн тамирчдыг Улаанбаатарын олон улсын нээлттэй тэмцээн хүлээж б… Өчигдөр
В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулан, ил тод болг… Өчигдөр
М.Мандхай: Хүнсний аюулгүй байдалд бие даасан агентлаг хяналт тавьдаг … Өчигдөр
Эх орон -Эх дуудаж байна Өчигдөр
​ Мөнгөн тэмдэгтийн зохистой хэрэглээг хэвшүүлье Өчигдөр
Мөнгөн тэмдэгтийн аппликэйшныг хэрэглээнд шинээр нэвтрүүллээ Өчигдөр
Төгрөгийн тухай зарим тоо Өчигдөр