Хамтран хэрэгжүүлж байгаа төслийн талаар харилцан мэдээлэл солилцлоо


ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Швейцарын хөгжлийн агентлагийн Төв болон Хойд Азийн Хөгжлийн хөтөлбөрийн дарга, ноён Тьерри Умбертэй уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр хошууч генерал Г.Ариунбуян ОБЕГ-аас хамтран Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран 2017 оноос хэрэгжүүлж байгаа  “Монгол Улсын Хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгсөн юм.

Мөн олон улсын Эрэн хайх, авран туслах зөвлөлдөх багийн ангилал бүхий дунд шатны аврах багтай болох зорилгод том түлхэц болох хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэхэд бүх төрлийн дэмжлэг үзүүлж,  эрэн хайх, аврах ажиллагааны техник аргазүйн зааварчилгаагаар хангаж, сургагч багш нарыг бэлтгэх, аврагчдыг чадавхжуулахад шаардлагатай техник тоног төхөөрөмжийг хандивласанд болон аврагчдыг дадлага сургууль хийх модуль сургалтын төвийг барьж байгуулахад туслалцаа үзүүлэх зэргээр бүх талаар хамтран ажиллаж байгаад талархал илэрхийллээ.

Түүнчлэн өнгөрсөн хоёрдугаар сард БНТУ-д болсон газар хөдөлтийн үеэр үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын аврах багийн талаар мэдээлэл солилцож,  хамтран хэрэгжүүлж байгаа төслийг амжилттай хэрэгжүүлэх, БНХАУ-тай хамтран гурван талт хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхэд анхаарч бүх талаар дэмжин ажиллахаа ноён Тьерри Умбер хэлсэн үгэндээ онцолсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.    


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаа… Өчигдөр
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжү… Өчигдөр
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниула… Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо Өчигдөр
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх … Өчигдөр
Фото сурвалжилга: Будапешт хотын Маргарет арал дээр зохион байгуулж бу… Өчигдөр
Энэтхэг, Пакистан харилцан буулт хийхгүй гэв Өчигдөр
Ялалтын баярт 29 улсын төр, засгийн тэргүүн оролцов Өчигдөр
Хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно Өчигдөр
​ Монголын сэтгүүл зүй нэвтэрхий тольтой боллоо Өчигдөр
Б.Солонготуяа: Хил дээрээс зөвхөн монголчуудыг буцаадаггүй Өчигдөр
Ази, Европыг холбосон алтан коридор Өчигдөр
“Хасын Хүлэгүүд” хэсгээ тэргүүлж байна Өчигдөр
Чөлөөтийн тамирчдыг Улаанбаатарын олон улсын нээлттэй тэмцээн хүлээж б… 2025/05/12
В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулан, ил тод болг… 2025/05/12
М.Мандхай: Хүнсний аюулгүй байдалд бие даасан агентлаг хяналт тавьдаг … 2025/05/12
Эх орон -Эх дуудаж байна 2025/05/12
​ Мөнгөн тэмдэгтийн зохистой хэрэглээг хэвшүүлье 2025/05/12
Мөнгөн тэмдэгтийн аппликэйшныг хэрэглээнд шинээр нэвтрүүллээ 2025/05/12
Төгрөгийн тухай зарим тоо 2025/05/12