Цагдаагийн албан хаагч резин сумтай буугаар дөрвөн удаа буудсан



Энэ сарын 7-8-нд шилжих Баянзүрх дүүргийн 13-р хорооллын нутаг дэвсгэр Натурт буун дуу гарсан гэх хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийв.

Цагдаагийн байгууллагын тусгай дугаарын дуудлагын утсанд 2023 оны наймдугаар сарын 7-ны 21.00 цагийн орчимд "Баянзүрх дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр дэх цахим тоглоомын газарт иргэн бусдад хутгалууллаа" гэсэн дуудлага, мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу Цагдаагийн албан хаагчид хэргийн газарт шуурхай очсон бөгөөд 33 настай иргэн У-г 39 настай Б нэг удаа хутгалж, хэргийн газраас зугтсан байжээ. Цагдаагийнхан шуурхай эрэн сурвалжлах ажиллагааны явцад 39 настай эрэгтэй Б-г саатуулсан. Саатуулах үед гэмт этгээд биедээ хутга авч явсан ба өөрийн болон бусдын амь насанд хохирол учруулж болзошгүй байсан учир цагдаагийн албан хаагч тусгай хэрэгсэл болох резин сумтай буу хэрэглэсэн аж.

НЦУГ-ын Дэд бөгөөд нийтийн хэв журмыг хамгаалах газрын дарга, Цагдаагийн хурандаа Б.Оюутболд:

-Бусдын эрх чөлөөнд халдсан гэх дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн II хэсгийн эргүүлийн албан хаагчид хэргийн газарт шуурхай очсон. Очиход тухайн этгээд хэргийн газраас зугтсан байсан тул эрэн сурвалжилж, 30-40 минутын дараа Бөхийн өргөөний урд 22 дугаар байрны гадаа байхад нь олж тогтоосон. 

Тухайн иргэн хоёр гартаа хутга барьсан, хутгаа гартайгаа скочдсон байсан. Цагдаагийн алба хаагч хутга, мэсээ тавь гэсэн хууль ёсны шаардлага тавьсан боловч биелүүлээгүй. "Би шийдсэн хүн" гэх яриаг гаргасан. Тиймээс Цагдаагийн албан хаагчид хүч нэмэгдүүлэн очсон.   22:10-24:10 цаг хүртэл хоёр цагийн хугацаанд тухайн иргэнтэй хэлэлцээр хийхэд Цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл тулгасан учир албадлага хэрэглэх зайлшгүй шаардлага үүссэн. 

Тухайн иргэн "Хүүхэдтэйгээ уулзана гэсэн" бөгөөд уг шаардлагыг биелүүлэх боломжгүй байсан. Сэтгэл зүйн хувьд тогтворгүй, хоёр хутга барьсан хүн ноцтой гэмт хэрэг үйлдэж хэргийн газраас оргон зайлах, мөн Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны оршин суугчдын аюулгүй байдалд хохирол учруулж мэдэхээр байсан тул Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу цагдаагийн албан хаагч албадлага хэрэглэсэн. Албан хаагч резин сумтай буугаар дөрвөн удаа буудсан бөгөөд гэмт этгээдийн үйлдэл нь албадлагын арга хэмжээ авах хангалттай үндэслэл болсон гэж үзэж байна.

Иргэд 3-4 удаа буун дуу гарлаа гэж нийгмийн сүлжээнд бичсэн нь цагдаагийн албан хаагч албадлага хэрэглэж, буун дуу гаргасантай холбоотой юм. Гэмт этгээдийг Цагдаагийн албан хаагчид албадлага хэрэглэж, дайчлан баривчилсан. 

Гэмт этгээд нь 2002-2021 онд таван удаа ял шийтгүүлсэн. Хар тамхи, мансууруулах төрлийн бодис хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэх хэргээр шалгагдаж байсан юм. Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.  Хохирогч У-гийн биеийн байдал сайн, эмнэлгийн тусламж үзүүлсэн гэв.  


4
angry
0
care
2
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний номын баяр болно 10 минутын өмнө
Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын … 1 цагийн өмнө
Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаа… Өчигдөр
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжү… Өчигдөр
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниула… Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо Өчигдөр
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх … Өчигдөр
Фото сурвалжилга: Будапешт хотын Маргарет арал дээр зохион байгуулж бу… Өчигдөр
Энэтхэг, Пакистан харилцан буулт хийхгүй гэв 2025/05/12
Ялалтын баярт 29 улсын төр, засгийн тэргүүн оролцов 2025/05/12
Хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно 2025/05/12
​ Монголын сэтгүүл зүй нэвтэрхий тольтой боллоо 2025/05/12
Б.Солонготуяа: Хил дээрээс зөвхөн монголчуудыг буцаадаггүй 2025/05/12
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/12
“Хасын Хүлэгүүд” хэсгээ тэргүүлж байна 2025/05/12
Чөлөөтийн тамирчдыг Улаанбаатарын олон улсын нээлттэй тэмцээн хүлээж б… 2025/05/12
В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулан, ил тод болг… 2025/05/12
М.Мандхай: Хүнсний аюулгүй байдалд бие даасан агентлаг хяналт тавьдаг … 2025/05/12
Эх орон -Эх дуудаж байна 2025/05/12
​ Мөнгөн тэмдэгтийн зохистой хэрэглээг хэвшүүлье 2025/05/12