Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээ албан ёсоор нээлээ


Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласнаар аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгож, агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлэхээр ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд Монгол Улсын анхдагч хувийн агаарын тээвэрлэгч “Аэро Монголиа” ХХК нь өнгөрөгч долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар -Сөүл – Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэж эхлүүлснээс хойш 7 хоногт 3 удаагийн нислэг үйлдэж нийт 5000 орчим суудал нийлүүлэлт хийжээ. Энэ нь хоёр орны шууд нислэгийн тоог нэмэгдүүлэхэд чухал дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд  /2023.08.08/ “Аэро Монголиа” ХХК Сөүл хотноо УБ-СӨҮЛ-УБ-ын чиглэлийн нислэгийнхээ албан ёсны нээлт болгож “Welcome to Mongolia” арга хэмжээг зохион байгууллаа.

Нээлтийн арга хэмжээнд Монголын талаас БОАЖ-ын Сайдын зөвлөх О.Одбаяр, БОАЖЯ-ны ТНБД С.Цогтгэрэл, ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа, Моннис группийн Ерөнхийлөгч Б.Чулуунбаатар, Аэро Монголиа ХХК-ны Санхүү эрхэлсэн захирал Г.Мөнхбаатар, ЗТХЯ-ны холбогдох албан тушаалтнууд, БНСУ-ын талаас Инчеон олон Улсын нисэх буудлын Нислэгийн маркетингийн албаны дарга Чой Вон Сок, Жижиг дунд аялал жуулчлалын холбооны 40 гаруй гишүүн болон авиа компанийн гэх мэт нийт 70 гаруй төлөөлөл оролцож байна.

Тус арга хэмжээ нь аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн хүртээмжийг сайжруулахад түлхэц өгөх чухал ач холбогдолтой юм. Мөн “Аэромонголиа” ХХК-ийн нислэгийн шугам өргөжин тэлж, Монгол Улсын олон улсын нислэгийн 45 гаруй хувийг эзэлдэг өргөн зах зээл болох Улаанбаатар-Сөүл чиглэлд нислэгээ эхлүүлсэн нь хоёр улс хоорондын бизнес, аялал жуулчлал, соёлын солилцоог нэмэгдүүлэхэд чухал үр дүнтэй үйл явдал юм.

“Аэро Монголиа” ХХК өнөөдрийн байдлаар Бразил улсад үйлдвэрлэгдсэн 50 хүний суудалтай хоёр агаарын хөлөг, Европын Холбооны  улсуудад  үйлдвэрлэгдсэн 141 хүний суудалтай нэг Airbus A319 агаарын хөлгүүдээр Япон улсын Токио хот, Вьетнам Улсын Хануй хот, БНСУ-ын Сөүл хот болон орон нутгийн нислэг үйлдэж байна. 2023 оны 8 дугаар сард 2 дахь А319 хөлгийг авчрахаар ажиллаж байгаа ба УБ-СӨҮЛ-УБ чиглэлд 7 хоногт 7 удаа нислэг үйлддэг болохоор төлөвлөж байна.

Эх сурвалж: ЗТХЯ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаа… Өчигдөр
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжү… Өчигдөр
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниула… Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо Өчигдөр
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх … Өчигдөр
Фото сурвалжилга: Будапешт хотын Маргарет арал дээр зохион байгуулж бу… Өчигдөр
Энэтхэг, Пакистан харилцан буулт хийхгүй гэв Өчигдөр
Ялалтын баярт 29 улсын төр, засгийн тэргүүн оролцов Өчигдөр
Хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно Өчигдөр
​ Монголын сэтгүүл зүй нэвтэрхий тольтой боллоо Өчигдөр
Б.Солонготуяа: Хил дээрээс зөвхөн монголчуудыг буцаадаггүй Өчигдөр
Ази, Европыг холбосон алтан коридор Өчигдөр
“Хасын Хүлэгүүд” хэсгээ тэргүүлж байна Өчигдөр
Чөлөөтийн тамирчдыг Улаанбаатарын олон улсын нээлттэй тэмцээн хүлээж б… 2025/05/12
В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулан, ил тод болг… 2025/05/12
М.Мандхай: Хүнсний аюулгүй байдалд бие даасан агентлаг хяналт тавьдаг … 2025/05/12
Эх орон -Эх дуудаж байна 2025/05/12
​ Мөнгөн тэмдэгтийн зохистой хэрэглээг хэвшүүлье 2025/05/12
Мөнгөн тэмдэгтийн аппликэйшныг хэрэглээнд шинээр нэвтрүүллээ 2025/05/12
Төгрөгийн тухай зарим тоо 2025/05/12