Монголын анхны ногоон боардинг “Green School Mongolia” сургууль


“Хойд Америк, Ази, Африк, Европын өргөн уудам хэсэгт харгис зун болж байна. Бүх гаргийн хувьд энэ бол гамшиг. Дэлхийн уур амьсгалын өөрч­лөлт аль хэдийн хаяанд ирсэн гэдгийг ойлгоорой. Аймшигтай нь энэ бол дөнгөж эхлэл. Дэлхийн дулаарал дуусаж, дэлхийн буцлалт эхэлж байна” гэсэн мэдэгдлийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш энэ сарын 15-нд Нью-Йорк хотоос хийлээ. XXI зууны эхний арван жилээс эхлээд дэлхийн өнцөг булан бүрээс уур амьс­галын энэхүү өөрчлөлттэй тэмцэх олон арван санал, санаачилга дэлгэрч, НҮБ болон бусад олон улсын байгууллагууд анхаарал хандуулж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг багасгах ажлууд хаа сайгүй өрнөсөн. Үүнтэй зэрэгцэн “ногоон эдийн засаг” гэсэн агуулга дэлхий дахины заавал хөндөх ёстой сэдвийн нэг болж хувирсан бол удалгүй “ногоон сургууль” гэсэн нэр томьёо хүч түрэн орж ирсэн.Хэрвээ дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэнэ гэвэл ногоон эдийн засгийг бий болгох ёстой. Ногоон эдийн засагт шилжинэ гэвэл, аль ч салбарын хөгжлийн гол суурь болж өгдөг боловсролын системээр дамжуулан нутагшуулах нь зөв гэдэг дээр дэлхий нийт санал нэгдэж буй юм.

Дэлхийн шинэ чиг хандлагыг тодорхойлж байгаа “Greening schools”-ын программ, хөтөлбөртэй сургуулиуд дэлхийн улс орнуудад байгуулагдаж эхлээд байна. ЕБС-ийн үндэсний хөтөлбөрт Ногоон боловсролыг хэрхэн тусгах вэ гэдэг асуулт салбарын өмнө тулгарах болсон. Гэсэн хэдий ч эрэл хийдэг, бүтээлч байгууллага, хүмүүс Монгол Улсад ногоон сургууль бий болгох ажлыг хэдийн эхлүүлжээ. 

Тэдний нэг нь Гачуурт тосгонд үйл ажиллагаа явуулж эхэлсэн Монголын анхны ногоон боардинг “Green School Mongolia” сургууль. Тус сургууль Улаанбаатарт ногоон сургуулийн суурийг тавьж, олон улсын Кембрижийн ногоон боловсролын хөтөлбөрөөр сургалт явуулахын зэрэгцээ, тус хөтөлбөрийг ЕБС-ийн загварт хувиргах судалгааг давхар хийж эхэлжээ. Ташрамд дурдахад, байгалийн үзэсгэлэнт газар, эрүүл ногоон орчинд, тав тухтай тохилог дотуур байранд сургалт явуулдаг “Green School Mongolia” энэ намар 5-12 дугаар ангидаа элсэлт авч, шинэ зууны хамгийн эрэлттэй, өндөр цалинтай мэргэжлүүдэд тооцогдож буй ногоон инновац тeхнологи, дижитал тeхнологи, хиймэл оюун ухаан, робот, био-химич, био-физикч, тогтвортой хөгжлийн мeнeжмeнт, сэргээгдэх эрчим хүчний инжeнeр гэх мэт чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрөөр давхар суралцуулж эхэлжээ.

 Д.ОТГОО

“Green School Mongolia”-д суралцах давуу тал:


- Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх сертификаттай төгсөнө,
- Дэлхийн томоохон их дээд сургуулиудад элсэн суралцах боломжтой,
- Кембрижийн эрхтэй гадаад, монгол багш нар хичээл заана. 
- Биеэ даан суралцах чадвар нэмэгдэнэ.
- Хичээлдээ илүү цаг гаргаж суралцана,
- Хичээлдээ илүү төвлөрөн суралцана,
- Спортлог эрүүл чийрэг бие бялдартай болно,
- Өдөр бүр эрүүл хооллож хэвшинэ,
- Өдөр бүр хамгийн цэвэр агаараар амьсгална,
- Байгалийн үзэсгэлэнт газар амьдран суралцана,
- Хүүхдэд ээлтэй тав тухтай орчинд амьдран суралцана,
- Нийгмийн идэвх оролцоо нэмэгдэнэ,
- Өөрийгөө нээн хөгжүүлнэ,
- Зөв хүмүүжил төлөвшилтэй болно,
- Монгол өв соёлоо мэдэж, сурч авна. 


Анхны жилийн амжилтууд:

Кембрижийн хөтөлбөрийн IGCSE түвшний Олон улсын шалгалтад A*, А, В үнэлгээ авсан Б.Учрал, М.Хулан, Н.Наранбат, Б.Нямхатан нарын сурагчид оноогоо Монгол Улсын Элсэлтийн ерөнхий шалгалтын 750-700 оноонд дүйцүүллээ. Улмаар нэгхэн жилийн дотор суралцсан суралцагчид Кембрижийн AS түвшний шалгалтыг амжилттай өглөө. 

Монгол Улс 14 жилийн дараа Азийн физикийн олимпиадаас медаль авлаа. Тус олимпиадад “Green School Mongolia” сургуулийн физикийн багш Б.Түвдэн­доржийн дасгалжуулсан Монгол Улсын баг нэг хүрэл медаль, тусгай байрын хоёр шагнал авлаа. Физикийн улсын чанартай олимпиадаас хоёр мөнгө, хоёр хүрэл, дүүргээс алтан медаль, Дундговь аймгаас алтан медаль хүртлээ.

Тус сургуулийн “GSM KOBO” багийн тамирчид 2023 оны Монголын лего үндэсний аварга шалгаруулах тэмцээнд анхны жилдээ амжилттай оролцож дэд байрт шалгарч мөнгөн медаль хүртэв.

“Green School Mongolia” сургуулийн багш, суралцагчид НААДАМ-2023 Төрийн их баяр наадмын нээлтэнд урилгаар оролцож  Монгол Улсын Засгийн газар, Шадар сайдын шагнал хүртлээ. “Морьт харваа”-ны улсын аварга шалгаруулах 8а ангийн сурагч Э.Түвшинзаяа гуравдугаар байрт шалгарч хүрэл медалиар шагнууллаа. 



0
angry
0
care
0
haha
6
liked
4
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 9 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 12 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 12 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 12 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 12 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 12 цагийн өмнө
SDY Calling you... 12 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 13 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 13 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 13 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 13 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22