Цагаан шүүдэр буух улирал 6 цаг 45 минутад эхэлнэ


Аргын тооллын 2023 оны есдүгээр сарын 8. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Намрын тэргүүн цагаан бич сарын 24. Сугар гараг. Гөрөөсөн толгой одтой, найман цагаан мэнгэтэй, шарагчин могой өдөр.

Өдрийн наран 6 цаг 19 минутад мандан, 19 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Цагаан шүүдэр буух улирал 6 цаг 45 минутад эхэлнэ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин эмгэг ирнэ хэмээжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ-ын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирлаар Д.Бумдарь… 11 цагийн өмнө
Сөүлийн бүсгүй ба "Ягсүг" 15 цагийн өмнө
​ Ойд төөрсөн бич ба зэрлэг хүн 15 цагийн өмнө
Иж бүрэн шалгалтыг зохион байгууллаа 16 цагийн өмнө
Б.Мөрөн: Сонгодог урлагт бага багаар уусан дурлаж байна 17 цагийн өмнө
Монголын эмэгтэй дугуйчид ДАШТ-ий холимог багийн төрөлд анх удаа уралд… 17 цагийн өмнө
АНУ-ын түүхэн дэх хамгийн хүлээлттэй мэтгэлцээн боллоо 17 цагийн өмнө
Европын холбоо төсвөө нэмжээ 17 цагийн өмнө
iPhone 16-г танилцууллаа 18 цагийн өмнө
​ “Яги” хар салхи Вьетнамыг дайрав 18 цагийн өмнө
Усны хаан 18 цагийн өмнө
Үс засуулбал жаргал ирнэ 18 цагийн өмнө
Улаанбаатарт 18 хэм дулаан байна 18 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламент бол ард түмний итгэл найдварыг тээж, тэдний… 2024/09/13
Л.Энхнасан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзлаа 2024/09/13
2020 оноос хойш бид 43 байршилд авто замын борооны ус зайлуулах шугам … 2024/09/13
Б.Бямбасайхан: Манай залуус жилийн дөрвөн улиралд хамгийн хүнд нөхцөлд… 2024/09/13
Л.Ариунтуяа: Энэ нийгэм эмэгтэйчүүдээс олон дүртэй, олон ур чадвартай,… 2024/09/13
Б.Ану-Үжин: Хотын хөгжилд нийслэлийн эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоо… 2024/09/13
Ялагчид гавьяагаа үнэлүүлж, яллагдагчид давж заалдсан 7 хоног 2024/09/13