“Инженерийн ёс зүй” хичээлийг 18 их, дээд сургуулийн хөтөлбөрт тусгахаар болов


Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 10 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “И-Монгол академи”, Боловсролын ерөнхий газар зэрэг төрийн байгууллагуудтай хамтран ажиллав.  

Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5-д ”авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах ажлыг тасралтгүй явуулах, олон нийтийн авлигын талаархи мэдлэгийг дээшлүүлэх, түүнтэй тэмцэх арга барилд сургах ажлыг зохион байгуулах чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх”, АТГ-ын стратеги төлөвлөгөөний 2.11-т “Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт шударга ёсны үзэл, хандлагыг бий болгох, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн агуулгыг тусгах” гэж заасны дагуу барилгын салбарын мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн сургалтын хөтөлбөрт “Инженерийн ёс зүй” хичээлийг заавал судлах чиглэлээр 18 их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулав. “Инженерийн ёс зүй” хичээлийг судалснаар ёс зүйн хөтөлбөрөөр дамжуулан авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, барилгын салбарт шинээр бэлтгэгдсэн оюутнууд ажлын байранд гарахдаа мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн, хуулийг дагаж мөрддөг, үйл ажиллагаандаа хариуцлагатай байх чадамжийг олж авахад онцгой ач холбогдолтой юм.

Авлигын эсрэг сургалтад 2092 албан тушаалтан, иргэнийг хамруулжээ.

Эх сурвалж: АТГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 5 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 7 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 7 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 7 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 8 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 8 цагийн өмнө
SDY Calling you... 8 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 8 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 8 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 8 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 8 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22