​Чингэлтэй дүүргийн Засаг даргын урилгаар Японы Яйзу дүүргийн төлөөлөгчид манай улсад айлчилж байна​


Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл нарын урилгаар Япон улсын Яйзу дүүргийн төлөөлөгчид манай улсад айлчилж байна. 

Чингэлтэй дүүргийнхэн Яйзу дүүрэгтэй байнгын хамтын ажиллагаатай ажилладаг  бөгөөд энэ удаад  Засаг дарга Накано Хиромичи, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ишихара Такахиро тэргүүтэй төлөөлөгчид манай улсад хүрэлцэн ирээд байгаа  юм. Энэ сарын 5-10-ны өдрүүдэд болох тус айлчлалаар БТСУХ-той хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ. 


Түүнчлэн төлөөлөгчид Төрийн ордонтой танилцаж, дүүргийн удирдлагуудтай уулзан, эдийн засаг, ЖДҮ-ийн хамтын ажиллагаа болон ажиллах хүчин илгээх талаар санал солилцсон юм.   Мөн энэ үеэр Яйзү хотын төлөөлөгчид дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцав.   

Хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн долдугаар сард  Яйзү хотын Засаг дарга Накано Хиромичи болон тус хотын ИТХ-ын төлөөлөгч нар Чингэлтэй дүүрэгт айлчилсан бөгөөд   дүүргийн “Хайрхан хөгжлийн төв”-ийн  үйл ажиллагаатай танилцан, тус төвийн дарга Б.Дэлгэрбаттай уулзаж, “Хамтын найрамдлын бичил төгөл"-ийг байгуулсан бол   өнгөрсөн  сард  Яйзү хотын удирдлагуудын зүгээс Чингэлтэй дүүрэгт гал унтраах авто машин бэлэглэсэн юм.  


Чингэлтэй дүүрэг Яйзү хоттой 2018 оноос хойш соёл урлаг, спортын зэрэг олон чиглэлээр  хамтран ажиллаж ирсэн. Цаашид боловсрол, эрүүл мэнд, спорт, худалдаа, аж үйлдвэр зэрэг илүү олон салбарт хамтран ажиллахаар зорьж байгаа ажээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 5 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 8 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 8 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 8 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 8 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 8 цагийн өмнө
SDY Calling you... 8 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 8 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 9 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 9 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 9 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22