Улсын шилдэг намын байгууллага-Багахангай дүүргийн МАН-ын хороог танилцуулж байна


Багахангай дүүргийн I хороон дахь МАХН-ын үүрийг тухайн үеийн Материал техник хангамжийн нэгдлийг түшиглэн 1989 оны найм­дугаар сард байгуулсан байдаг. Намын үүрийн даргаар Материал техник хангамжийн нэгдлийн нэгдүгээр орлогч дарга Б.Дөшчулуун, тов­чооны гишүүдээр Д.Баатар, Н.Чимэддагва, Д.Дашдондог, Л.Төмөрхүү нар сонгогдон ажиллаж байв. 

Багахангай дүүргийн II хороон дахь МАХН-ын байгууллага нь Төмөр замын Багахангай өртөө 1982 оны арванхоёрдугаар сард байнгын ашиглалтад орсноор Төмөр замын Багахангай зангилааны МАХН-ын үүр нэртэйгээр 1983 оны гуравдугаар сард Зам ашиглалт холбооны аж ахуйнуудын намын хорооны дарга С.Додной, Д.Сумъяа нарын удирдлага дор анх байгуулагдаж, даргаар нь Техник үйлчилгээний газрын дарга Д.Пунцаг-Осор, товчооны гишүүдээр Холбооны механик Б.Раднаа, Бага сургуулийн захирал Дамдинсүрэн, замын мастер И.Сэрээтэр, Мааньт өртөөний дарга Дашням, холбооны механик Ц.Мөнхнасан нар ажиллаж байжээ. Тухайн үеийн намын үүрийн анхны гишүүдээр эвлэлийн хорооны дарга Н.Зина, техник үйлчилгээний газрын вагон үзэгч С.Цагаан, Д.Чанцал, худалдааны 10 дугаар конторын тогооч А.Балжинням нарын 25 орчим гишүүн байсан. 

1990 оны арванхоёрдугаар сарын 26-нд Багахангай дүүргийн намын байгууллагууд нэгдэн хуралдаж дүүргийн намын байгууллагын дар­гаар Цогтын Батбаяр сонгогдон ажил­­лаж эхэлсэн түүхтэй. Дүүргийн МАН-ын хорооны удирдлага, хамт олон нь “Хаана эв нэгдэл, чин сэтгэл байна. Тэнд амжилт ялалт хамт” байд­гийг ямагт санаж ажил, амьд­рал­­даа мөрдлөг болгон ажиллаж ирсэн. Дүүргийн МАН-ын хороо нь дарга, дэд дарга гурав, намын хорооны тэргүүлэгч 15, намын хорооны гишүүн 37, хорооны намын хороо хоёр, дөрвөн үүр, 12 хэс­гийн 506 гишүүнтэй, /нэг дүгээр хороо 306, хоёр дугаар хороо 200/ намын дэргэдэх төрийн бус бай­гуул­­­лага болох Ахмадын холбоо, дүүр­­гийн СДЭХ, дүүргийн СДЗХ, дүүр­гийн СДОХ, Зүүний хүчний холбоод зэрэг байгууллагатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Багахангай дүүргийн МАН-ын хороо нь 2012, 2016, 2017 онд “Нийс­лэлийн шилдэг намын байгуул­лага”-аар, 2019, 2022 онд “Улсын шилдэг намын байгууллага”-аар тус тус шалгарч байжээ.

 

I хорооны намын хороо

Тус хороо нь 2010 онд Нийслэлийн Тэргүүний МАН-ын үүр, 2013 оны Нийслэлийн МАН-ын “Өргөмжлөл”, мөн оны Намын тэр­гүү­ний анхан шатны байгууллагаар шалгарч “Хүндэт өргөмжлөл”, 2016 оны Намын тэргүүний анхан шатны байгууллагаар шалгарч “Хүндэт өргөмжлөл”, 2019 оны улсын тэргүүний анхан шатны байгууллага, 2020 оны улс төрийн намын анхан шатны байгууллагаар шал­гаран тус тус өргөмжлөн, батламжилсан юм.

2018 оны “Шилдэг хэсэг” Ж.Энхцэцэг ахлагчтай 111 дүгээр үүрийн гурав дугаар хэсэг шалгарч “Өргөмжлөл”, 2019 оны “Шилдэг хэсэг” Ж.Энхцэцэг ахлагчтай нэг дүгээр үүрийн гурав дугаар хэсэг шалгарч “Өргөмжлөл”, 2020 оны “Шилдэг хэсэг” Ж.Энхцэцэг ахлагчтай нэг дүгээр үүрийн гурав дугаар хэсэг шалгарч “Өргөмжлөл”, 2020 оны “Шилдэг татвар төлөгч” хэсгээр С.Билэгмаа ахлагчтай хоёр дугаар үүрийн  гурав дугаар хэсэг, 2022 оны нийслэлийн намын анхан шатны байгууллагаар Н.Нямзав даргатай нэгдүгээр хорооны намын хороо шалгарсан юм. 

 

II хорооны намын хороо

Тус хороо нь 2008 онд Улсын тэргүүний үүр, 2009 онд Нийслэлийн тэргүүний МАН-ын үүр, 2010 онд Нийслэлийн тэргүүний МАН-ын үүр, 2011 онд Улсын тэргүүний үүр, 2013 оны Нийслэлийн тэргүүний МАН-ын үүр, 2014 онд Намын тэргүүний анхан шатны байгууллагаар шалгарч “Хүндэт өргөмжлөл”, 2016 онд Намын тэргүүний анхан шатны байгууллагаар шалгарч “Хүндэт өргөмжлөл”, 2017 онд Улсын тэргүүний намын анхан шатны байгууллага, 2018 онд МАН үүсгэн байгуулагдсаны 98 жилийн ой Эх орончдын өдрийг тохиолдуулан “Улсын тэргүүний анхан шатны байгууллага” 2019 онд Нийслэлийн тэргүүний анхан шатны байгууллага, 2020 оны улс төрийн намын анхан шатны байгууллагаар тус тус шагнагдаж байсан. М.Өсөхдэлгэр II хорооны МАН-ын дарга, Д.Гантулга нэг дүгээр үүрийн дарга, Б.Хишиг-Ундрал хоёр дугаар үүрийн дарга, Хорооны намын хорооны тэргүүлэгч 11 хүнийг сонгосон.


Эх сурвалж: Монголын үнэн сонин №042/24573/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 3 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 6 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 6 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 6 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 6 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 6 цагийн өмнө
SDY Calling you... 6 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 7 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 7 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 7 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 7 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22