В.Путин ажлаа тайлагналаа

unen
16 цагийн өмнө

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй шууд холбогдох шугам уламжлалт нэвтрүүлэг дөрвөн цаг үргэлжилжээ. Кремлийн тэргүүн 80 гаруй асуултад хариулан, улсынхаа эдийн засаг, гадаад, дотоод байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Тэрбээр өндөг, тахианы махны үнэ өссөнд иргэдээсээ уучлал эрж, Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулснаас хойш эдийн засаг тогтворгүй байгааг хүлээн зөвшөөрлөө. ОХУ-ын Ерөнхийлөгч цааш нь барууны орнуудын тавьсан хоригийг амжилттай даван туулж, ДНБ 3.5, цалин найм, бодит орлого таван хувиар өсгөх боломжтойг онцолжээ. Мөн ажилгүйдлийн түвшин 2.9 хувь хүртэл буурсан байна. ОХУ-ын эдийн засгийн нөхцөл байдал өнгөрсөн жилийн уналттай харьцуулахад алгуурхан сэргэж, инфляц 7.5-8 хувьд хүрэх төлөвтэй байгаа аж. Цэргийн тусгай ажиллагааны зорилго өөрчлөгдөөгүй бөгөөд Украиныг нацист үзлийн нөлөөнөөс салгах, цэрэг зэвсгээр хөөцөлдөхийг зогсоох, төвийг сахисан улс болгох юм. Олон улсын тавцанд Москвагийн эсрэг хориг үргэлжилж байгаа энэ үед ОХУ АНУ-тай харилцаагаа сэргээхэд бэлэн ч таатай нөхцөл бүрдэхгүй байгааг В.Путин тайлбарлажээ. Хоригдол солилцох асуудлаар АНУ-тай хэлэлцээр хийх боломжтой гэнэ. Газын зурваст хээрийн эмнэлэг нээхийг санал болгосон ч Израил дэмжээгүй аж. Оросын шигшээ багийн тамирчдыг Парисын олимпын наадамд оролцуулах шийдвэрийг нухацтай хэлэлцэх ёстойг Кремлийн тэргүүн дурджээ.

В.Алтантуяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24579/  

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… Өчигдөр
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” Өчигдөр
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй Өчигдөр
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ Өчигдөр
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” Өчигдөр
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай Өчигдөр
SDY Calling you... Өчигдөр
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… Өчигдөр
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой Өчигдөр
Хөгжлийг чөдөрлөх санаачилга Өчигдөр
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна Өчигдөр
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22