УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар мэдээлэл хийв. Хуралдаанаар эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлж, валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Эдийн засгийн хөгжлийн сайдын мэдээллийг сонссон байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ипотекийн зээлийг хойшлуулахаар дараа дараагийн зээл олголтод сөргөөр нөлөөлж байгаа. Иймээс УИХ Төрийн мөнгөний тухай хуулийг батлахдаа 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ипотекийн зээлийг хуучнаар нь төлөлт хийхээр баталсан” гэв.
Н.Нягт