Тулгар төр байгуулагдсаны 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Эзэн богд Чингис хаан мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд, Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Доржготов нарт гардуулахаар болжээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар:
-Энэ жил Чингис хааны мэндэлсний тэгш ой тохиож байгаа учраас олон ажил хийж байна. Үндэсний их баяр наадмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Чингис хааны эш хөргийг залах зарлиг гаргасан. Мөн Чингис хааны музейг ашиглалтад орууллаа. Монголын түүх соёлоо сурталчлах томоохон ажлууд хийж байна.
Наймдугаар сард олон улсын хурлууд зохион байгуулж, Чингис хаан судлалтай холбоотой олон талт ажил хийж байна. Тийм учраас Чингис хааныг олон улсын түвшинд судалж байгаа нэрт эрдэмтэнд энэ одонг гардуулахаар болсон" гэв.
Н.Нягт