Төрөөс олгох урамшууллаас НД-ын болон ЭМД-ын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ


Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.12.28) хуралдаан 10 цаг 30 минутад эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нарын 10 гишүүн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төсөлийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, шийдвэрлэв.

    Хуулийн төслийн талаар төсөл санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан танилцууллаа. Танилцуулгадаа, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, А.Адьяасүрэн, Д.Батлут, Д.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, Н.Ганибал, Н.Наранбаатар, Г.Тэмүүлэн, Л.Мөнхбаатар нараас Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг боловсруулж, 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг дурьдаад,  хуулийн төслийн зорилт нь төрөөс олгох ноосны, сүүний, арьс ширний, улаан буудайн урамшуулал авах эрх үүссэн иргэний төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус урамшууллаас нь суутган төлөх замаар нийгмийн даатгал болон эрүүл мэндийн үйлчилгээг авах эрхийг нь бүрдүүлэх явдал гэдгийг тэмдэглэв.


    Тэрбээр мөн, Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан хууль, тогтоомжийн дагуу төрөөс олгох ноосны, сүүний, арьс ширний, улаанбуудайн урамшууллыг жил бүр төсөвт суулган шаардлага хангасан аж ахуйн нэгж, иргэдэд олгож байгаа. Тухайлбал, 2020 онд  46828 малчинд ноосны урамшуулал 19.4 тэрбум, 2021 онд 91977 малчинд 31.7 тэрбум төгрөг болсон.  2020 оноос шийдвэр гарч сүүний урамшуулал олгож эхэлсэн бөгөөд салбарын яам сүүний урамшууллыг литр тутамд 500 төгрөгөөр тооцож олгосон.  2020 оны 11 дүгээр сараас эхлээд 2021 оны 03 дугаар сар хүртэл 8.5 сая литр сүүгээ нийлүүлж, тушаасан нийт 6516 малчин, мал бүхий этгээдэд 4.3 тэрбум төгрөгийн урамшууллыг тооцож олгосон байна. Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, Засгийн газрын 2020 оны “Мөнгөн урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн 2020 онд 797 иргэн, аж ахуйн нэгжид 22.4 тэрбум, 2021 онд 767 иргэн, аж ахуйн нэгжид 22.7 тэрбум төгрөг олгосон. Арьс ширний урамшуулалд 2020 онд 37825 мянган малчин, мал бүхий иргэдэд 9.9 тэрбум төгрөг олгосон байдаг.

    Дээрх төрөөс олгож буй урамшуулалд хамрагдаж байгаа малчин, мал бүхий иргэд, тариаланчдын дийлэнх нь нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сайн дурын үндсэн дээр төлдөг боловч байнгын орлогогүй байдлаасаа шалтгаалж нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт тасалдах, төлөхгүй байх зэрэг асуудал үүсдэг. Төрийн зүгээс нэгэнт жил бүр урамшуулалд олгох хөрөнгийг төсөвт суулгаад, олгож байгаа тул нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тухай бүрд нь тогтмол төлж чадахгүй байгаа тэдгээр иргэдэд нэгэнт олгох урамшууллаас нь шимтгэлийг суутган тооцох нь олон талын ач холбогдолтой. Нэн ялангуяа малчдын хувьд амьдралын баталгаа болох тэтгэвэр авах эрх, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд даатгалаараа хамрагдах боломж бий болно. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлд “Хувиараа хөдөлмөр эрхлэгч малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтоож болно” гэж заасны дагуу тус хуулийн төслийг боловсруулах зайлшгүй шаардлага үүссэн.

    Хуулийн төсөл нь 5 зүйлтэй, төрөөс олгох ноосны, сүүний, арьс ширний, улаанбуудайн урамшуулал авах эрх үүссэн иргэний төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг урамшууллаас нь суутган төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд зохих журамд заасан шаардлага хангаж, урамшуулал авах болзол хангасан иргэд энэ хуулийн үйлчлэлд хамаарна гэлээ.

    Хуулийн төсөл, төслийн танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Ц.Мөнх-Оргил, Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн, С.Чинзориг, Ц.Сандаг-Очир нарын гишүүд төсөл санаачлагч болон холбогдох байгууллагын албан тушаалтнуудаас асуулт асууж, хариулт авав. Улсын Их Хурлын гишүүд, хуулийн төслийн агуулга нь зөв ч бие даасан, тусгайлсан хууль байх шаардлагатай эсэх талаар болон удахгүй Засгийн газраас өргөн баригдах Нийгмийн даагалын багц хуулинд тусгах, эсвэл одоо байгаа хуулиндаа нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар оруулж ирж болохгүй байсан уу гэдгийг тодруулж, хариулт авав. Гишүүдийн дээрх асуултад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр “Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд нийгмийн даатгалын харилцааг зөвхөн нийгмийн даатгалын хуулиар зохицуулна гэдэг зохицуулалт оруулж байна. Тиймээс цаашид багц хуулинд нэгтгэж өгөх боломж байгаа гэж харж байна” хэмээн хариуллаа.


    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж үг хэлэх гишүүн байсангүй. Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсоноор хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 14 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 17 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 17 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 17 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 17 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 17 цагийн өмнө
SDY Calling you... 17 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 17 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 18 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 18 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 18 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22