П.Анхбаяр: Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд томоохон хэмжээний ажлуудыг эхлүүлж, төлөвлөгөөндөө үе шаттайгаар тусган ажиллаж байна


Баянзүрх дүүргийн ИТХ-д 19, 22 дугаар хорооноос сонгогдсон төлөөлөгч П.Анхбаяртай ярилцлаа. 

 

-Дүүргийн төлөөлөгчөөр сон­гогд­соноос хойш тойрогтоо ямар ажил хийж, хэрэгжүүлсэн талаар ярилцлагаа эхлүүлье?

-Миний бие Баянзүрх дүүр­гийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогд­соноос хойш багагүй ажлыг хийж амжууллаа. Мөн Нийслэлийн орон сууцны корпорацын Тамгын газрын даргын хувьд нийслэлийн хэмжээнд хийж, хэрэгжүүлж буй орон сууцны бодлогыг дүүрэгтээ татах, ажил хэрэг болгохыг зорьж ажиллаж байна. Үүний үр дүнд 19 дүгээр хороонд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар, Б.Пүрэвдагва нартай хамтраад 800 айлын орон сууцыг барьж байгуулах ажлыг 2020 оноос хойш хэрэгжүүлж байна. Одоогоор эхний үе шатны ажил болох 100 айлын газрыг чөлөөлсөн, 800 айлд тохирох дэд бүтцийн асуудлыг шийдсэн байдалтай байна. Ингэснээр эхний 200 айлын орон сууцыг ирэх онд барьж, ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлыг хангалаа. Ийм ногоон орон сууцны онцлог нь ашиглалтын зардал ордоггүй, шинэ технологи. 

Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад энэ төрлийн орон сууц түгээмэл байдаг. Ийм байгальд ээлтэй технологийг Монголд анх удаа санаачлан хэрэгжүүлж байгаа нь энэ юм. Энэ бол нийслэлийн хоёр төлөөлөгчтэйгөө хамтран хэрэгжүүлж буй төслийн ажил. Дараагийн нэг онцлох ажил Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд өрнөж байна. Тодруулбал, нарны эрчим хүчээр дулаанаа шийдчихдэг, сарын хэрэглээний цахилгааны мөнгө 20-30 мянгаас хэтэрдэггүй, шинэ технологийн орон сууцыг “Хайбрид хаус” компаниар бариулахаар болж, эхний ээлжийн загварын орон сууцыг саяхан ашиглалтад орууллаа. Энэ төрлийн орон сууцыг ашиглалтад оруулснаар тухайн бүсэд амьдарч байгаа иргэдийг цаашид ийм байдлаар орон сууцжуулах боломж бүрдэж байгаа юм. Улсаас тавьсан дэд бүтэц хүрэлцдэггүй учраас бид айлуудыг газар шинэчлэн зохион байгуулах хэлбэрт шилжүүлсэн. Айлууд маань өөрсдийн эзэмшлийн газар, зам талбайтай болоод ирэнгүүтээ энэ жишгээр орон сууцаа бариад эхэлнэ гэсэн үг. Заавал улсын нэгдсэн дэд бүтцийг харахгүйгээр өөрсдөө гүний худаг, цэвэр бохироо шийдсэн, сүүлийн үеийн технологийн дагуу орон сууцтай болох давуу талыг бид өөрсдийн тойрогт авч хэрэгжүүлж байна. 

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлж буй томоохон ажлуудынхаа эхлэлийг тавьж чадлаа. Энэ төслийг цаашид ипотек юм уу бусад зээлийн хөтөлбөрт хамруулаад ирвэл иргэд өөрийн орлогодоо тохирсон орон сууцтай болох нөхцөл бүрдэх юм. Энэ бол иргэд өөрийн эзэмшлийн газар дээр, хотын төвд байгаа мэт тухтай мэдрэмжтэйгээр орон сууцны хороолол дунд хувийн өмчийнхөө орон сууцанд амьдрах нөхцөл бүрдэж байгаагаараа давуу талтай. Энэ ажлыг дүүрэг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч биднээс гадна тойргийн УИХ-ын гишүүд маань хамтран хийж, хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгааг хэлэх нь зүйтэй болов уу.

-Баянзүрх дүүрэгт, тэр дундаа танай тойрогт нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар ямар бүтээн байгуулалт өрнөж байна вэ. Ирэх жил танай дүүрэгт хэчнээн төгрөгийн төсөв суулгав?

-Дүүргийн иргэдийн төлөөлөл гэдэг утгаараа Баянзүрх дүүргийн 19, 22 дугаар хороонд дүүргээс хэрэгжүүлж буй төсөв, халамж үйлчилгээ болон бусад чиглэлийн ажлыг иргэддээ хүргэхээр зохион байгуулаад ажиллаж байна. Өнгөрсөн онд Баянзүрх дүүрэгт 280 гаруй тэрбум төгрөгийн төсөв баталсан. Үүнээс дүүрэгтээ 100 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг дүүргийн хэмжээнд хийж, хэрэгжүүлсэн. Тухайлбал, дүүргийн хэмжээний Олон улсын цэцэрлэгт хүрээлэн­гийн эхлэлийг дүүргийн ИТХ-аар баталлаа, 3х3 сагсны талбайг хороо бүрд байгуулахаас гадна тохижилт, хүүхэд хамгаалах байр барьж байгуулах гэх зэргээр иргэдэд чиглэсэн ажлуудыг шат дараалалтай хийж хэрэгжүүлж байна. 

2020 оноос хойш цар тахлын хоёр жил үргэлжилсэн учраас төсөв хөрөнгийн тухайд орлого бүрдүүлэлтэд хүндрэл үүссэн тал бий. Гэлээ гээд иргэдийн аюулгүй байдал, тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр хийхээр зорьсон ажлуудаа үе шаттайгаар хэрэгжүүлээд явж байна. 2023 оны хувьд Баянзүрх дүүргийн ИТХ-д нийтдээ 280 гаруй тэрбум төгрөгийн төсөв баталсан. Үүний 125 тэрбум нь нийслэл Улаанбаатар хотод шилжинэ. 80 орчим тэрбум нь цалин хөлс, урсгал зардалд зарцуулагдана. Үлдсэн 80 гаруй тэрбум төгрөгөөр цэцэрлэг, сургууль, зам зэрэг бусад бүтээн байгуулалтын ажилд зарцуулахаар төлөвлөвлөн баталлаа. 

Түүнчлэн бид 19, 22 дугаар хороонд нэн шаардлагатай хийх ажлын жагсаалтыг гаргахын тулд иргэдээсээ санал асуулга, судалгаа авсан. Иргэдийн зүгээс гэрэлтүүлэг, зам, тохижилтын ажил нэмэгдүүлэх саналыг дийлэнх нь гаргасан учраас үүнд мөн анхаарч ажиллаж байна. Одоогоор 19 дүгээр хороонд гадна гэрэлгүй үлдсэн найман гудамжийг бүрэн гэрэлтүүлэгтэй болгохоор зорин ажиллаж байна. Мөн таван цэнхэр байрандаа дулаалга хийх, хороон дунд 0.4 км засмал зам өнгөрсөн жилийн зам дээр нэмж хийхээр боллоо. Ингэснээр 100 гаруй айл харанхуй, тухгүй байдлаасаа сална гэсэн үг. 

Цаашид мөн 100 гаруй тооны айл өрхийг гэрэлтүүлэгтэй болгох ажлыг хийхээр Орон нутгийн хөгжлийн сангийн төсөвт суулгалаа. Баянзүрх дүүргийн хэмжээнд 2030 гэсэн том хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн 19, 22 дугаар хороонд бүтээн байгуулалтын цөөнгүй ажлыг хийхээр төлөвлөөд байна. Тэр дундаа замын ажил хэд хэд бий. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд гурав орчим км замыг улсын болон дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар тавих ажлыг эхлүүлсэн. Мөн 19 дүгээр хороонд шинээр 240 хүүхдийн цэцэрлэг барихаар болж гүйцэтгэгч компани ажлаа эхлүүл гэж байна. Ингэснээр 13 мянган хүн амтай 19 дүгээр хороо маань хүүхдийн цэцэрлэг, сургуулийн хувьд хүртээмжтэй болох юм. 2024 он хүртэл нийслэл, дүүргийн төлөөлөгчидтэйгөө нийлээд хийж, хэрэгжүүлж байгаа ажлын нэг хэсэг нь болж байна. 

Том утгаараа харвал Улаанбаатар хотын бүх дүүргийн хэмжээнд Баян­зүрх дүүргийн 19 дүгээр хороонд томоохон хэмжээний ажлуудыг хийхээр эхлүүлсэн, төлөвлөгөөндөө тусгасан байна. Ирэх онд ч мөн бүтээн байгуулалт үргэлжлээд явна. 2024 он гэхэд манай тойргийн хэмжээнд иргэдэд чиглэсэн багагүй зүйлийг хийж, хэрэгжүүлсэн үр дүн гарсан байна гэдэг итгэлтэйгээр ажиллаж байна. Төлөөлөгчийн хувьд тойргийнхоо иргэдийн санал, хүсэлтийг байнга сонсож ажиллахыг хичээдэг. Иргэдтэйгээ биечлэн уулзахаас гадна утсаар холбогдоно, мессежээр хүртэл харилцана. Сошиалаар ч байнгын холбоотой байдаг. Аль болох иргэддээ төвөг чирэгдэл учруулахгүйгээр үүссэн асуудлыг нь сонсож, шийдвэрлэж ажилладаг. Энэ тухайд иргэд маань ч нээлттэй байж, дүүрэг, нийс­лэлийн төлөөлөгчидтэйгөө хамтарч ажиллахыг хүсье. Дүүргийнхээ хөгжилд оруулах санал, санаачилгаа илэрхийлж байхыг хүсье.

М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №050/24531/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 14 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 17 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 17 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 17 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 17 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 17 цагийн өмнө
SDY Calling you... 17 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 17 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 18 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 18 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 18 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22